
1 / 3
HORECA Hub Zone
Ханган нийлүүлэгч байгууллагуудын үзэсгэлэн
8+ yearsТуршлага
100+Байгууллага
4/11Огноо
Conference

Expo
20+
Бизнес эрхэлсэн жил400+
Дуусан төслүүд800+
Сургасан хүмүүс48+
Хамтран ажилласан байгууллагуудБидний тухай
"Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв" ТББ нь хамгийн анх “Horeca Magazine”-мэргэжлийн сэтгүүлийг 2009 онд эрхлэн гаргаж зочлох үйлчлэх салбарт хөл тавьсан түүхтэй.Олон улсын зочлох үйлчилгээний бизнесийн шилдэг туршлага, ноу-хауг Монголд нэвтрүүлж, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг нэг шатаар ахиулах зорилгоор 2018 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн үндсэн болон гэрээт нийт 24 багш, мэргэжилтэнтэйгээр хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.Бид Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт хэрэглэгчтэй ба нийт хэрэглэгчдийн 60% орчим нь зочид буудал, 25% орчим нь ресторан, лоунж, 10% орчим нь ресорт, жуулчны бааз, 5% орчим нь бусад буюу төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, гоо сайхны салон зэрэг байгууллагууд эзэлдэг. Монгол улсад зочлох үйлчлэх салбар өргөжин тэлэхийн хэрээр манай хамт олон ч мөн гол бүтээгдэхүүн үйлчилгээ болох сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрүүдээ үргэлж сайжруулан, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг өндөр үр ашигтайгаар, мэргэжлийн төвшинд хүргэхээр албан ёсны оюуны өмчийн дагуу зорин өдөр бүр хичээн ажиллаж байна.


